Иохан 11:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Дараа нь Тэр шавь нартаа—Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд

8. шавь нар нь—Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв.

9. Есүс—Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй.

10. Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв.

11. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд—Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд,

12. шавь нар нь Түүнд—Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв.

Иохан 11