29. Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив.
30. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа.
31. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ.
32. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж,—Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ.
33. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж,—
34. Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд—Эзэн, ирээд, үз гэлээ.
35. Есүс уйлав.
36. Тэгтэл иудейчүүд—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа.
37. Харин тэдний зарим нь—Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.
38. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа.
39. Есүс—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв.
40. Есүс Мартад—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ.