Иохан 10:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав.

6. Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.

7. Тэгээд Есүс дахин тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд.

8. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй.

9. Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно.

10. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.

11. Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.

12. Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг.

13. Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг.

Иохан 10