25. Есүс тэдэнд—Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг.
26. Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй.
27. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.
28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.
29. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.
30. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
31. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв.
32. Есүс тэдэнд—Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд
33. иудейчүүд Түүнд—Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.
34. Есүс тэдэнд—Танай Хуульд “Та нар бол бурхад юм гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?