Иохан 10:17-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.

18. Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.

19. Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.

20. Тэдний олонх нь—Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ.

21. Зарим нь—Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.

22. Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв.

23. Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.

24. Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд—Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд

25. Есүс тэдэнд—Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг.

26. Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй.

27. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.

28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.

Иохан 10