Иохан 1:37-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав.

38. Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс—Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд—Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.

39. Есүс тэдэнд—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.

40. Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.

41. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,

42. түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.

Иохан 1