33. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм.
34. Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
35. Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа.
36. Есүсийн явж байхыг тэр хараад—Бурханы Хургыг харагтун! гэсэнд
37. хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав.
38. Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс—Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд—Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв.
39. Есүс тэдэнд—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.
40. Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.
41. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,
42. түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.