4. Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.
5. Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ.Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.
6. Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.
7. Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм уруу авирна.Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаасаа гажихгүй явна.
8. Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана.Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй.
9. Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж,гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.
10. Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.
11. ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө.Түүний хуаран нь үнэхээр нүсэр том.Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ.ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай.Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?