Иоел 2:3-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ.Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловчтэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

4. Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.

5. Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ.Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6. Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.

7. Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм уруу авирна.Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаасаа гажихгүй явна.

8. Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана.Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй.

9. Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж,гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.

10. Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.

11. ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө.Түүний хуаран нь үнэхээр нүсэр том.Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ.ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай.Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?

12. ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!

13. Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”.Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн.Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан,хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.

14. ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн,Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл,ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?

15. Сионд бүрээ үлээгтүн.Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.

16. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун.Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

17. ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун.Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч.Яагаад тэд ард түмнүүдийн дунд«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

18. Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж,Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.

19. ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ“Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна.Та нар түүгээр хангагдах болно.Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.

20. Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан,тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу,арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна.Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ.Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

Иоел 2