Иоел 2:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун.ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн.Үнэхээр тэр өдөр ойрхон байна.

2. Бүрхэг болон харанхуй өдөр,үүлтэй болон түнэр харанхуй өдөр.Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна.Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй,үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.

3. Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ.Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловчтэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

4. Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.

5. Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ.Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6. Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.

7. Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм уруу авирна.Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаасаа гажихгүй явна.

8. Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана.Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй.

9. Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж,гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.

10. Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.

11. ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө.Түүний хуаран нь үнэхээр нүсэр том.Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ.ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай.Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?

12. ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!

13. Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”.Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн.Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан,хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.

Иоел 2