Илчлэлт 6:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь—Ирэгтүн гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.

2. Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.

3. Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь—Ирэгтүн гэж хэлэхийг би сонслоо.

4. Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.

5. Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь—Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.—

6. Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.

7. Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд—Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов.

Илчлэлт 6