1. Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ.
2. Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.
3. Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй.
4. Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.
5. Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Өөрийнхөө Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэр элч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.
6. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
7. Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна.