Илчлэлт 21:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.

9. Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан—Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв.

10. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.

11. Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв.

12. Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.

13. Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж.

Илчлэлт 21