Илчлэлт 2:21-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй.

22. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана.

23. Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.

24. Харин Туатейрт үлдсэн, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй.

25. Гагцхүү юу байгаагаа Намайг очтол бат сахь.

26. Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө.

27. Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.

28. Би түүнд үүрийн цолмонг өгнө.

29. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.

Илчлэлт 2