8. Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм.
9. Тэр надад—“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд—Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.
10. Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.
11. Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.
12. Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа.
13. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.
14. Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв.
15. Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.
16. Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.
17. Наран дээр нэгэн тэнгэр элчийн зогсож байхыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуудад—Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун.
18. Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын махыг, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүх хүний махыг идэх юм хэмээн хэлэв.
19. Морь унасан Түүний эсрэг болон дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав.