Илчлэлт 10:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүлээр хувцасласан, хүчит өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв.

2. Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад,

3. арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.

4. Долоон аянга нижигнэхэд би бичих гэтэл тэнгэрээс—Долоон аянгын нижигнээний ярьсан юмсыг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов.

5. Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэр элч баруун гараа тэнгэр өөд өргөөд,

Илчлэлт 10