Иеремиа 6:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөднэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.

23. Тэд нум, жад агсах агаадхэрцгий, өршөөлгүй.Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг.Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.

24. Бид энэ тухай мэдээг сонссон билээ.Бидний гар сул дорой байна.Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.

25. Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв.Учир нь дайсанд илд байгаа бөгөөдтал бүрд айдас байна.

26. Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр.Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд.Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.

27. Би чамайг Өөрийн ард түмний дунд шинжлэгч болон хянагч болгосон ньчи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм”.

28. Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид.Хүрэл ба төмөр.Тэд бүгдээрээ завхарсан.

29. Тулман хөөргөөр ширүүн үлээж, хар тугалга шатаж байна.Гэвч цэвэршүүлэлт үр дүнгүй явагдлаа, хорон муу хүмүүс тусгаарлагдаагүй.

30. ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.

Иеремиа 6