1. Бениамины хөвгүүд ээ,аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт.Текоад бүрээ үлээж,Бет-хакеремын дээгүүр дохио өргө.Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.
2. Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сионы охиныг Би устгах болно.
3. Хоньчид болон хонин сүргүүд нь түүн уруу ирж,түүний эргэн тойронд майхнууд босгож,өөр өөрсдийн газарт бэлчээрлүүлнэ.
4. Түүний эсрэг дайнд бэлтгэ.Босоцгоо, жин үдэд довтолцгооё.Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!
5. Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!
6. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Түүний моддыг огтолж, Иерусалимыг бүсэл.Дунд нь зөвхөн дарлал байдаг энэ хот шийтгэгдэх ёстой юм.