11. Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.
12. Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв.
13. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.