8. Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв.Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.
9. Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөдтэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна.Тэндээс тэрээр олзлогдох болно.Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.
10. Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно.Түүнийг тоногч бүгд ханах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11. “Миний өв залгамжлалыг тоногчид оо,та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,
12. эх чинь ихэд ичиж, чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, цөл, гандаж хатсан газар, зэлүүд газар болно.
13. ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй,харин тэрээр бүрэн эзгүйрэх болно.Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.
14. Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа.Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.
15. Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө!Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав.Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав.Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.
16. Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст.Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,өөрийн нутаг уруу зугтах болно.
17. Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.
18. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.
19. Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.
20. Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.