31. “Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.“Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.
32. Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно”.
33. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.
34. Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.Тэрээр газар дэлхийд амралтыг,харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулдтэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.
35. Халдеичуудын эсрэг,Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түүний мэргэдийн эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
36. “Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!
37. Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөдтэд эмэгтэйчүүд болно!Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.
38. Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөдтэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.
39. Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөдтэр газар дахиж оршин суугчтай болохгүй,эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.