24. Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөдөөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа”.
25. ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож,Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа.Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.
26. Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир.Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.
27. Түүний бүх залуу бухыг илдэнд өг.Тэднийг нядлуулахаар явуул!Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
28. Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюуТүүний сүмийн төлөө өшөө авалтыгСионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.
29. Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд.Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга.Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.
30. Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж,түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31. “Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.“Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.