15. Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө!Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав.Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав.Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.
16. Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст.Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,өөрийн нутаг уруу зугтах болно.
17. Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.
18. Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.
19. Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.
20. Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21. Мератаимын нутгийн эсрэг,түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.Тэднийг алж, бүр мөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна.“Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.
22. Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.
23. Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!
24. Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөдөөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа”.
25. ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож,Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа.Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.
26. Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир.Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.