14. Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа.Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.
15. Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө!Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав.Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав.Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.
16. Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст.Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,өөрийн нутаг уруу зугтах болно.
17. Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.