1. Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.
2. “Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.Үүнийг тунхаглаж, туг өргө.Түүнийг бүү нуу,«Вавилон олзлогдлоо,Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан.Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.
3. Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!
4. Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд, мөн Иудагийн хөвгүүд ч гэсэн ирнэ. Тэд уйлсаар явах бөгөөд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг тэд эрэлхийлэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
5. Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.
6. Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ.Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.