Иеремиа 5:21-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. “Нүдтэй боловч хардаггүй,чихтэй боловч сонсдоггүй,мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.

22. Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.Та нар Миний өмнө чичирдэг биш үү?Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ.Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.

23. Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм.Тэд хажуу тийш эргэж, холдов.

24. Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.

Иеремиа 5