20. Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.
21. Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.
22. Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.