Иеремиа 48:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.

21. Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд

22. Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,

23. Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,

24. Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.

Иеремиа 48