Иеремиа 45:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичиж байхад, Нериагийн хүү Барухад эш үзүүлэгч Иеремиагийн хэлсэн үг юм.

2. “Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.

3. «Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ».

Иеремиа 45