Иеремиа 42:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.

5. Тэгэхэд тэд Иеремиад—Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг.

6. Өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсоход энэ нь бидэнд сайн байхын тулд, тааламжтай ч бай, тааламжгүй ч бай, чамайг илгээсэн өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг бид сонсоно гэжээ.

7. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв.

8. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж,

9. тэдэнд—Гуйлтаа өмнө нь танилцуулахын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

10. “Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.

Иеремиа 42