Иеремиа 37:19-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?

20. Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв.

21. Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

Иеремиа 37