Иеремиа 37:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.

11. Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад,

12. Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд өмч хөрөнгийг эзэмшихийн тулд явав.

13. Түүнийг Бениамины Дааман Хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү, Ирийа гэдэг нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр—Чи халдеичууд уруу явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.

14. Харин Иеремиа—Худлаа! Би халдеичууд уруу яваагүй гэв. Гэлээ ч тэрээр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд уруу аваачив.

15. Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.

16. Учир нь Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв.

Иеремиа 37