Иеремиа 36:30-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.

31. Би мөн түүнийг, түүний үр удмыг болон түүний зарц нарыг гэм буруугийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй» хэмээв” гэсэн» гэж хэл.

32. Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгсийг Иеремиагаар хэлүүлж бичсэн юм. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.

Иеремиа 36