16. Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан—Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.
17. Тэд Барухаас—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгсийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув.
18. Тэгэхэд Барух тэдэнд—Тэрээр надад эдгээр бүх үгсийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичсэн» гэв.
19. Тэгээд түшмэд Барухад—Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.
20. Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв.
21. Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.