Иеремиа 33:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.

4. Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

5. «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.

6. Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.

7. Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.

Иеремиа 33