19. Тэгэхэд Би«Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган,үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв.Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.
20. Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил,Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21. Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна.Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.
22. “Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн.Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”.Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.