14. Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».
15. Та нар «ЭЗЭН бидэнд эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас буюу
16. Давидын сэнтийнд суудаг хаан болон энэ хотод амьдардаг бүх хүмүүс болох та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж айлдаж байгаа учраас
17. түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно.
18. Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.
19. Учир нь Би тэдэнд Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дахин дахин илгээсэн Миний үгсийг тэд сонсоогүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Гэвч та нар сонсоогүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
20. Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.
21. Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.
22. Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.
23. Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
24. Нехелам хүн Шемаиад чи ярин
25. “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,
26. ”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.