8. “Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар Миний үгсийг сонсоогүй тул,
9. үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.
10. Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг болон дэнлүүний гэрлийг авна.
11. Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.
12. Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13. «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.