7. Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан болно.
8. Харин муудсан тул идэж болохгүй болсон муу инжиртэй адил, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа, түүний түшмэдийг болон энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг, мөн Египетийн нутагт амьдардаг хүмүүсийг хаяна.
9. Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.
10. Би тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.