Иеремиа 23:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

29. “Миний үг галтай адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил биш гэж үү?

30. Тийм учраас үзэгтүн, Миний үгсийг бие биенээсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31. “Үзэгтүн, Би өөрсдийнхөө хэлийг ашиглан, «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

32. “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33. “Эдгээр хүмүүс, эсвэл эш үзүүлэгч, эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.

Иеремиа 23