Иеремиа 22:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина.Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.

8. Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.

9. Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.

10. Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд.Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл.Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.

11. Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй.

12. Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.

13. Өөрийн гэрийг зөв шударга бусаар,дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь,хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа.

14. Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж,цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.

15. Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу?Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү?Тэгээд л тэр сайн байв.

16. Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн.Тэгээд л энэ нь сайн байв.Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

17. “Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого,гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.

18. Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тэд түүний төлөө «Аяа, ах минь!»,эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй.Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!»,эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.

Иеремиа 22