Иеремиа 22:24-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана.

25. Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана.

26. Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.

27. Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.

28. Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу?Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу?Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж,өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?

29. Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!

30. ЭЗЭН ингэж айлдаж байна.«Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич.Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун,Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв”.

Иеремиа 22