22. Чиний бүх хоньчдыг салхи хийсгэн хамж, чиний амрагууд олзлогдоно.Тэгэхэд чи бүх хорон муугаасаа болж лавтай яа ичиж, доромжлогдоно.
23. Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.
24. ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана.
25. Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана.
26. Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.
27. Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.