Иеремиа 2:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. “Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ.Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй.Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.

31. Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар.Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу?Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?

32. Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу?Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.

33. Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ?Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.

34. Бас чиний хормой дээрээс гэмгүй ядуусын амин цус олдсон.Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь

35. чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ.Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно.

36. Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ?Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.

37. Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно.Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.

Иеремиа 2