17. Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?
18. Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?
19. Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно.Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
20. “Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ.Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.
21. Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм.Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?
22. Чи биеэ хужраар угааж, үлэмж их саван хэрэглэсэн ч чиний гэм буруугийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.
23. “Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ?Хөндий дэх өөрийнхөө замыг хараач!Чи юу хийснээ мэдэж ав!Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,