Иеремиа 18:16-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм.Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.

17. Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана.Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.

18. Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.

Иеремиа 18