16. Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй,гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй.Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.
17. Надад аймшиг бүү байгаач.Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм.
18. Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч.Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч.Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач.Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч,тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.
19. ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс.
20. Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
21. ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.
22. Та нар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь.