Иеремиа 16:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэхгүй,

15. харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно.

16. Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.

17. Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд Миний нүүрнээс нуугдаагүй, гэм буруу нь ч Миний мэлмийнээс далдлагдаагүй.

18. Тэд Миний газар нутгийг бузарласан тул Би эхлээд тэдний гэм буруу болон нүглийг давхар төлнө. Тэд Миний өвийг өөрсдийн жигшүүрт шүтээнүүдийн хүүрүүдээр болон өөрсдийн жигшүүрт зүйлээр дүүргэжээ”.

Иеремиа 16