10. ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.
11. Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.
12. Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.