Иеремиа 13:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл,чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.

23. Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.

24. Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана.

25. Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.

26. Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.

27. Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний биеэ үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ.Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?”.

Иеремиа 13